• 2014-10-24/15:47
     
    Улаанбаатар хотын түүхийг өгүүлсэн бүтээлүүдийг гардууллаа

    Улаанбаатар хотын түүхийг өгүүлсэн бүтээлүүдийг гардууллаа

    Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын он цагийн урсгалынтүүх соёлыг шингээсэн“Нийслэл Улаанбаатар”, “Улаанбаатар хотын барилгажилтын түүх”, “Шөнийн Улаанбаатар”, “Эх орны голомт” 3 дугаар боть номын нээлтийн үйл ажиллагаа боллоо.Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон эдгээр номыг эрхлэн гаргасан зохиогчид, Ардын уран зохиолч, МУСГЗ П.Бадарч, Ардын уран зохиолч, МУСГЗ Ш.Дулмаа нар оролцлоо.  Дэлгэрэнгүй

  • 2014-10-24/14:14
     
     Дуучин Daisy тун удахгүй бие даасан тоглолтоо хийнэ

    Дуучин Daisy тун удахгүй бие даасан тоглолтоо хийнэ

    Дуучин Daisy тун удахгүй бие даасан тоглолтоо хийн сонсогч фэнүүдтэйгээ уулзах нь ээ. Тэрбээр энэхүү баяртай мэдээгээ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгээсэн юм. Daisy фэнүүдийнхээ хүсэлтээр энэхүү тоглолтыг хийхээр болжээ. Тэрбээр “Хөгжимд дурлаж, хөгжим дунд хөглөдөж амьдардаг миний хувьд дуулах бол миний сэтгэлийн илэрхийлэл юм. Түүнээс болсон болоогүй олон дуу клип хийж нэр нүүр ашиг орлого олох миний зорилго биш юм шүү. Тиймээс би найз нөхөд ойр дотныхон намайг сонсож дэмждэг цөөхөн дэмжигчдийн хүрээндээ зориулсан амьд тоглолт хийх юм. Зүгээр нэгэн оройг хөгжилтэй өнгөрөөе гэж шийдсэн юм шүү” хэмээн постолжээ.  Дэлгэрэнгүй

  • 2014-10-24/12:11
     
    Москвагийн эротик урлагийн “Точка-G” музей /+18/

    Москвагийн эротик урлагийн “Точка-G” музей /+18/

    ОХУ-ын нийслэл Москва хотноо 2011 онд эротик урлагийн “Точка-G” музей нээсэн. Эртний үеэс эхлүүлээд орчин цагийг хүртэлх 3000 гаруй үзмэрийг 800 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайд дэлгэсэн энэ музейд эртний хятад, энэтхэг, японы сийлбэр, төвдийн эротик шүтээн, нэрд гарсан Жозефина Мутцен бахерт зориулсан австрийн мөнгөн медаль, Кот-д’Ивуарын баримал, эротик ном зохиол, зурган ном, эртний болон өнөө цагийн секс тоглоом гээд юм юм л бий.   Дэлгэрэнгүй

  • 2014-10-24/11:45
     
    Л.Пагмадулам: Охин маань ажилладаг болохоор театр нэг л дотно санагддаг

    Л.Пагмадулам: Охин маань ажилладаг болохоор театр нэг л дотно санагддаг

    Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин СТА Ш.Наранчимэгийн ээжийг “Ижий” буландаа урьсан юм. “Би ихэд азтай хүн, одоо хүртэл ээжийнхээ гарын сайхан цай, хоолыг идэж хамтдаа байна” хэмээн дуучин маань хэллсэн. Тэрбээр оюутны байранд амьдардаг байсан бөгөөд бага зэрэг өлсдөг байжээ. “Амралтаараа гэртээ очоод ээжийнхээ хийсэн буузыг идэх дуртай байлаа. Хот руу буцах үеэр бууз хийдэг ч яарч сандраад олигтой идэж гардаггүй. Харин ирсэн хойноо ээжийгээ санан, нөгөө хийсэн сайхан бууз нүдэнд харагддаг байж билээ” хэмээн дурсан ярилцсан юм.  Дэлгэрэнгүй

  • 2014-10-24/11:11
     
    Морин хууртай Элчин сайд

    Морин хууртай Элчин сайд

    “Би Монгол эх орондоо монгол хүн болж төрс­нөөрөө бахарх­даг. Монгол хүн болоод Төрийнхөө алтан соёмбот далбаан дор ажиллаж амь­дарч яваа­гаараа л бахарх­даг” хэмээн Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, ардын жүжигчин Ц.Батчулуун нэгэнтээ хэлж байжээ.  Дэлгэрэнгүй

  • 2014-10-24/10:53
     
    Филармоний 43 дахь жилийн нээлт болно

    Филармоний 43 дахь жилийн нээлт болно

    Улсын филармоний олон нийттэй харилцах албанаас өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд уран бүтээлийн 43 дахь жилийн нээлтээ угтаж нийслэлийн томоохон худалдааны төв болох SKY их дэлгүүр, Улсын их дэлгүүрт филармоний нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан юм. Тус өдөрлөгт симфони найрал хөгжимчид, биг бэнд Баян монгол; джаз оркестрын уран бүтээлчид оролцож нийслэлийн иргэдэд шилдэг уран бүтээлээ толилуулсан бөгөөд өдөрлөгт оролцож буй иргэдийн дунд уралдаан зохион байгуулж сонгодог хөгжим, джаз хөгжмийн DVD. CD-ний азтан тодруулж улсын филармоний CINEMA NIGNT тоглолтын урилга хожих боломжийг бүрдүүлсэн юм.  Дэлгэрэнгүй

  • 2014-10-24/09:29
     
    NB&Sally нэвтрүүлэгт мисс, жүжигчин Х.Баярмаа оролцжээ

    NB&Sally нэвтрүүлэгт мисс, жүжигчин Х.Баярмаа оролцжээ

    Сошиаль ертөнцөөр үзэгчдийн хүртээл болдог цорын ганц нэвтрүүлэг бол NB&Sally. Энэхүү нэвтрүүлэгт Х.Баярмаа “Шинэ өнгө” продакшны захирал, найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин Өлзийхүү нарын охин оролцжээ. Тэрбээр “Miss Mongolia 2012” тэмцээнд оролцон шилдгээр шалгарч, дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн ӨМӨЗО-ы Ордос хотод болсон тэмцээнд улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан билээ.  Дэлгэрэнгүй

  • 2014-10-24/09:17
     

    "Хөхөө Намжил" дуурийг шинэчлэн сэргээн тоглоно

    УДБЭТеатртТөрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн "Хөхөө Намжил" дуурийн шинэчилсэн тавилтын нээлтийн тоглолтыг 2014 оны 11 сарын 01,02-ний өдрүүдэд хийх гэж байна. Энэхүү бүтээл ньУДБЭТ-ын хүүхэд залуучуудад зориулсан үндэсний сонгодог бүтээлийн урын санг баяжуулж байгаа төдийгүй ямар ч насны, аль ч улс үндэсний үзэгч үзэх боломжтой уг дуурийг театрын хамт олон “аялал жуулчлалын брэнд бүтээл” болгохоор зорьж байгаа юм. Уг дуурийн цомнолыг Төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар ард түмний дунд түгэн дэлгэрсэн "Хөхөө Намжилын домог"-оос сэдэвлэн дуурийн цомнолыг бичсэн бөгөөд 1961 онд анх тайзнаа тавьж, 1998 онд сэргээж байсан юм.  Дэлгэрэнгүй

  • 2014-10-24/09:12
     
    Хурмастын дайчид

    Хурмастын дайчид

    Нэгэн цагт эзэн гүрний их хаан байсан эрхэм хүмүүн атгаг хорон санаа, хомхоо шуналт сэтгэлээс болж эх дэлхийгээ эзгүйрүүлэн хоосруулж, хүн төрөлхтөнд хараал чатга хийсээр байгаад “Харанхуйн эзэн Атгаалж” гэх муу санаат мангас болон хувирчээ. Тэрхүү Атгаалжийг дарж чадах цор ганц зэвсэг бол долоон хүч нэгдэхэд шидийг олох тэнгэрийн илд байх ажгуу. Ингээд Буган Халдун хайрханаас нутагтай отогийн толгойлогч Ерөөлт зайран, Харанхуйн эзнийг дарах аугаа баатар эрийг бидэнд илгээгээч хэмээн мөнх тэнгэрээс сүслэн гуйсанд хурц илд бүхий Алтан гэх хүү мэндэлдэг.   Дэлгэрэнгүй

  • 2014-10-23/17:27
     
    “Зүрхээр наадагч” киноны сүүлийн үзвэрүүд энэ долоо хоногт дуусна

    “Зүрхээр наадагч” киноны сүүлийн үзвэрүүд энэ долоо хоногт дуусна

    “Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох “Зүрхээр наадагч” киноны сүүлийн үзвэрүүд “Өргөө-2”, “Тэнгис”, Соёмбо” кинотеатруудад гарч эхэллээ. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр нээлтээ хийсэн энэхүү киноны хувьд үзэгчдийн тоо, ашиг орлогоороо өнөөг хүртэл тэргүүлж яваа юм. Авьяаслаг уран бүтээлчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд үзэгч олондоо зориулсан “Зүрхээр наадагчдын талархал” өдөрлөгөө эдгээр кинотеатруудад зохион байгуулсан удаатай.   Дэлгэрэнгүй

  • 2014-10-23/17:22
     
    “Нийслэлийн залуус” лекцэнд урьж байна

    “Нийслэлийн залуус” лекцэнд урьж байна

    Их хотын залууст мэдлэг боловсрол гэдэг хамгийн чухал зүйл. Их хотыг бүрдүүлж, чимж, байгаа хүмүүс бол залуус байдаг. Монголын ирээдүй болсон залуус мэдлэгээрээ өрсөлдөж, боловсролоороо зиндаархах эрин үе айсуй. Нэг үеэ бодвол залуус спиртыг биш спортыг сонгож, дэмий сэлгүүцэхийн оронд сонирхлын клубуудэд нэгдэж, чөлөөт цагаараа лекц сонсох сонирхлоо хөгжүүлэхэд анхаарах гээд оюундаа хөрөнгө оруулах бүхий л чиглэлээр өөрийгөө хөгжүүлж байна.  Дэлгэрэнгүй

  • 2014-10-23/16:59
     

    "Аюултай харилцаа" киноны уран бүтээлчдийн зурагнаас

    Найруулагч, МУСТА Ц.Хүсэлбаатар дэлгэцийн шинэ уран бүтээл дээрээ ажиллаад тун ч завгүй явна. Түүний удирддаг “Хас энтертаймент” нь“Аюултай харилцаа” нэртэй мистик, триллир чиглэлийн цоо шинэ уран сайхны кино хийж байгаа аж. “Аюултай харилцаа” уран сайхны киноны гол агуулга нь “ Хүн нэгэнт гэр бүл зохиосон бол үнэнч байх шаардлагатайг харуулахыг зорьж , гэр бүлээс гадуурх харилцааг зугаа цэнгэл мэт хөнгөн хүлээн авдаг хүмүүст нэгийг бодогдуулах. Хэрэв чи хэн нэгний зүрх сэтгэлээр наадаад өнгөрчихнө гэж бодсон бол тэр нь өөрөө асар том алдаа байж болох юм шүү. Зугаа цэнгэл гэж бодсон нэг удаагийн алдааны хариуд өөрийнх нь амьдралд нөхөж баршгүй гарз хохирол ч тохиолдож болно” гэдгийг харуулах аж.  Дэлгэрэнгүй

  • 2014-10-23/15:57
     
    Г.Ундармаа кино хийж байна

    Г.Ундармаа кино хийж байна

    Хамтлагаасаа гарсан жүжигчин Г.Ундармаа кино найруулан хийж байна. Одоогоор ямар кино гэдгээ нууцлаж байгаа ч түр хугацааны завсарлага авсан байгаа гэнэ. Учир нь, “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд хэрэгт холбогдож, тэднийг шүүх хуралд оролцох ажил болоод энэ асуудалтай холбоотой хэрэгт нэг хамтлагт хүчин зүтгэж байсны хувьд хүн чанар гарган эгчийн ёсоор оролцсон гэнэ.  Дэлгэрэнгүй

  • 2014-10-23/10:16
     
    Үлээвэр найрал хөгжмүүдийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

    Үлээвэр найрал хөгжмүүдийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

    Нийслэлийн 375, Монгол оронд Европын сонгодог үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан цэргийн үлээвэр найрал хөгжмүүдийн ур чадварыг дээшлүүлэх, нийслэл хотын иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд Монголын болон гадаадын хөгжмийн урлагийг сурталчилах, цаашид нийслэл, дүүрэг, хороодод зохиогдох соёл, спорт, олон нийтийн арга хэмжээнүүдэд цэргийн хөгжмүүдийг өргөн цар хүрээтэй оролцуулж байх зорилгоор Улаанбаатар хо­тын цэргийн хүрээний анги, байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагуудын үлээвэр найрал хөгжмүүдийн дунд үлээвэр хөгжмийн уралдааныг энэ сарын 15-19-ний өдрүүдэд хоёр үе шаттай зохион байгуулж явууллаа.   Дэлгэрэнгүй

  • 2014-10-23/09:53
     
    У.Бямбажав: Эх орноо би зүрхэндээ тээдэг

    У.Бямбажав: Эх орноо би зүрхэндээ тээдэг

    Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, 2013 оны дэлхийн тулааны урлагийн наадмаас алтан медаль хүртсэн У.Бямбажавтай онлайнаар холбогдлоо. Тэрбээр АНУ-д зар сурталчилгааны салбарт амжилттай ажиллаж буй нэгэн юм. “Субару”, “Оракл”, “Виза карт”, “Касперский”, “Хитачи” зэрэг дэлхийд нэр хүндтэй компаниудын албан ёсны сурталчлагч түүнтэй ярилцсанаа хүргэе.  Дэлгэрэнгүй

  • 2014-10-23/09:37
     
    Ц.Солонго: Хүсэх л юм бол ойрхон

    Ц.Солонго: Хүсэх л юм бол ойрхон

    Энэ удаагийн сонирхолтой зочинтой ярилцах булангаараа бид залуу уран бүтээлч, зураач Ц.Солонготой уулзсан юм. Өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой, чөлөөт уран бүтээлчийн дотоод ертөнцтэй энэ удаагийн дугаараараа танилцахыг хичээлээ. Дашрамд сонирхуулахад сонирхолтой зочны ярилцлага булан маань долоо хоног бүрийн гурав дахь өдөр манай сайтаар уншигчиддаа хүрэх болно.  Дэлгэрэнгүй

  • 2014-10-23/09:34
     
      Уртын дуучин Б.Тунгалагийн уран бүтээлээс

    Уртын дуучин Б.Тунгалагийн уран бүтээлээс

    Уртын дуучин Б.Тунгалагийн “Этүгэн аялгуу” уран бүтээлийн тайлан тоглолт 2014 оны 10 дугаар сарын 31-ны 19:00 цагт Үндэсний АСА циркэд болох гэж байна. Дэлхийд гайхагддаг монгол үндэсний урлаг, тэр дундаа суу билгийн гайхамшиг уртын дууны үнэ цэнийг өнөө үедээ мэдрүүлэх, уртын дууны шуранхай өв соёлоо уламжлуулан хөгжүүлэх үйлсийг дэмжих зорилготой юм.  Дэлгэрэнгүй

  • 2014-10-23/09:09
     
     ҮДБЭЧуулгын хүүхдийн жүжгийн өдрүүд эхэллээ

    ҮДБЭЧуулгын хүүхдийн жүжгийн өдрүүд эхэллээ

    Эцэг эхчүүд та бүхэн хайртай хөөрхөн үрсдээ Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн хүүхдийн дуулалт жүжгүүдийг заавал үзүүлээрэй! Таны хүүхдэд байгаль дэлхийгээ хайрлаж, ахмад настнаа хүндлэх ёстойг ухааруулсан сургамжтай жүжиг байх болно оо гэж амлаж байна. Сурагчдын амралтаар хүүхдийнхээ оюунд урлагаар дамжуулан бага ч гэсэн хөрөнгө оруулцгаая!!!  Дэлгэрэнгүй